Нарны эрчим хүчээр ажилладаг харуул хамгаалалтын систем

Бидний санал

Нарны эрчим хүч болон хялбар өгөгдөл дамжуулалттай шинэ хамгаалалтын боломжууд. Хөдөө орон нутагт болон хол зайд байрлах алслагдмал, бие даасан объектууд ихэвчлэн цахилгаан хангамж, сүлжээний холболт хийхэд өндөр зардал шаарддаг. Мөн түр зуурын зориулалттай барилгын талбай зэрэг нөхцөлд хурдан суурилуулж, уян хатан байдлаар хялбар буулгах боломжтой хамгаалалтын шийдэл шаардлагатай байдаг. Гэвч уламжлалт хяналтын системүүд эдгээр тохиолдолд тохиромжгүй байж болзошгүй. Hikvision-ийн Нарны эрчим хүчээр ажилдаг шийдэл нь цахилгаан болон сүлжээний кабелуудаас ангижирч, бие даасан ба түр хугацааны объектуудын хэрэглээнд тохирсон уян хатан, найдвартай хамгаалалтыг санал болгож байна.

Бидний санал болгож буй шийдэл

Бие даасан объектын харуул хамгаалалт

Ихэнх бие даасан объектууд дэд бүтэц муутай байдаг. Цахилгаан болон интернэтийн холболт хийх өндөр зардал, газар зүйн хүндрэлтэй байдал нь хамгаалалтын систем суурилуулахад томоохон сорилт болдог. 

Ийм нөхцөлд бид цахилгаан хангамж болон интернэт холболтгүй газруудад зориулсан 4G болон wireless bridge (утасгүй гүүрэн холболт) шийдлүүдийг санал болгож байна.

Эдгээр нь бие даасан обьектийг уян хатан, найдвартай, хялбар байдлаар удирдах боломж олгодог.

Цахилгааны утас, интернетийн кабель шаардахгүй!

  • Нэг цогц шийдэл – Нарны эрчим хүчээр тэжээгдэж, 4G эсвэл утасгүй bridge ашиглан өгөгдөл дамжуулдаг тул цахилгаан, сүлжээний кабелийн зардлыг эрс бууруулна.

Бат бөх ажиллагаа, таны амар амгалан

  • Тогтвортой найдвартай бүтэц – энэхүү шийдэл нь 24/7 хяналт үзүүлж, өндөр нягтралтай, өнгөт дүрслэлээр мэдээлэл дамжуулна. Бага эрчим хүч хэрэглэж, их багтаамжтай санах ой бүхий систем нь салхи шуурга, хүчтэй бороог тэсвэрлэх чадвартай.
  • Тасралтгүй өгөгдөл дамжуулалт – суулгагдсан 4G модуль нь интернетийн кабелийн хүндрэлийг шийддэг. Хэрэв 4G сүлжээ байхгүй бол утасгүй bridge технологиор дамжуулан хялбар, хурдан өгөгдөл дамжуулах нэмэлт зардалгүй шийдэл санал болгож байна.

 

Холын удирдлага, мэдээллээс бүү хоцор

Манай шийдлийг HCP/HCC системээр удирддаг тул ашиглахад хялбар. Нэгдсэн платформ нь холбогдсон камер бүрийн цахилгаан хангамж, өгөгдлийн урсгалыг хянах, мөн үйл явдлын мэдэгдлийг шуурхай хүлээн авах боломжийг олгодог.

 

Бидний санал болгож буй шийдэл

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд